АЦЦ ЛОНГ-г дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд: ховхроход хүндрэлтэй, өтгөн цэр бүхий гуурсан хоолойн цочимог ба архаг үрэвсэл, гуурсан хоолойн бөглөрөлт үрэвсэл, гуурсанцарын үрэвсэл, гуурс тэлэгдэх өвчин (бронхэктази), уушгины хатгалгаа, ларингит, трахеит, томуу, гуурсан хоолойн багтраа, муковисцидоз, синусит зэрэг амьсгалын замын өвчний үед хэрэглэнэ.
Нэг уусдаг шахмалд 600 мг ацетилцистеин агуулагдана.
АЦЦ ЛОНГ 600 бэлдмэлийг өөр тунгаар зөвлөөгүй бол дараах тунгаар хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд ба 14-с дээш насны хүүхдэд
1/2 уусдаг шахмалыг хоногт 2 удаа, эсвэл 1 уусдаг шахмалыг хоногт 1 удаа (хоногт 600 мг ацетилцистеин)
АЦЦ ЛОНГ бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэснээр эмчилгээний үйлдэл илэрнэ
Хэрэглэх арга:
Бэлдмэлийг бүрэн ууссаны дараа ууж хэрэглэнэ.
Хоол идсэний дараа хэрэглэнэ.
Уусдаг шахмалыг аягатай усанд бүрэн уусгаад дуустал нь ууна.
Шингэн зүйл нэмж уувал цэр шингэлэх үйлдэл нь нэмэгдэнэ.
Эмчилгээ үргэлжлэх хугацаа
Богино хугацаанд үргэлжлэх томуугийн үед 5-7 хоног хэрэглэнэ.
Хэрэв 4-5 хоног хэрэглэхэд шинж тэмдэг хүндэрч, сайжрахгүй бол эмчид хандана уу.
Гуурсан хоолойн архаг үрэвсэл болон муковисцидозын үед ээлж эмчилгээ удаан хугацаанд үргэлжилнэ. Эмчилгээний үргэлжлэх дээд хугацаа 3-6 сар.