АЦЦ нь өтгөн цэрийг шингэрүүлж түүнийг амьсгалын замаас ялгарахыг нь нөхцөлдүүлдэг цэр шингэлэх эм. АЦЦ бэлдмэлийг ялгарахад бэрхшээлтэй болон өтгөн цэр дагалдсан амьсгалын замын цочмог ба архаг өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд цочмог ба архаг бронхит, бөглөрөлт бронхит, бронхиолит, бронхоэктаз, уушгины үрэвсэл, ларингит, трахеит, бронхын багтраа, муковисцидоз, синусит, дунд чихний үрэвсэл орно.
Үйлчлэгч бодис: ацетилцистеин.1 уутанд (3г нунтаг) 600мг ацетилцистеин агуулагдана.
Хэрэв өөрөөр заагаагүй бол дараах тунгаар хэрэглэхийг зөвлөнө.
Насанд хүрэгсэд болон 14-с дээш насны өсвөр насныхан: 1 уут бэлдмэлийг хоногт 1 удаа (хоногт 600мг ацетилцистеин) хэрэглэнэ. АЦЦ бэлдмэлийн үйлдлийг зохих ёсоор гаргахын тулд эм хэрэглэх зааврыг нарийн баримтална.