Цэрний үүсэлт болон ялгаралтын өөрчлөлтийн шинж бүхий цочмог ба архаг явцтай гуурсан хоолой - уушгины дараах өвчний үед шүүрэл шингэлэх зорилгоор хэрэглэнэ. Үүнд: цочмог ба архаг бронхит, бөглөрөлтөт бронхит, ларинготрахеит, уушгины үрэвсэл, бронхоэктаз, бронхын багтраа, бронхиолит, муковисцидоз. Цочмог ба архаг синусит, дунд чихний үрэвсэл.
1 уутанд (3г мөхлөг) 100мг ба 200мг ацетилцистеин агуулагдана.
Хоолны дараа хэрэглэнэ.
Мөхлөгийг ус, жүүс буюу эсвэл хүйтэн цайнд уусгана.
Шингэн нэмж хэрэглэх нь бэлдмэлийн цэр шингэлэх үйлдлийг ихэсгэдэг.
Бэлдмэлийг хэрэглэх хугацаа нь өвчний явц болон хэлбэрээс хамаарна.
Богино хугацаагаар үргэлжлэх ханиад шуухинааны үед эмчилгээ 5-7 хоног үргэлжилнэ.
Архаг бронхит болон муковисцидозын эмчилгээний үед халдвар үүсэхээс сэргийлэх зорилгоор удаан хугацааны ээлж эмчилгээ хийнэ.