Ацикловир Денк 200 нь энгийн херпес вирүсээр (ЭХВ) үүсгэгдсэн арьс ба салст бүрхүүл, бэлэг эрхтэний дахилтат херпесийн халдварын (нярайн ЭХВ-ийн халдвар ба дархлаа дарангуйлагдсан хүүхдийн ЭХВ-ийн хүнд хэлбэрийн халдвар үүнд хамаарахгүй) эмчилгээнд хэрэглэх бэлдмэл.
Хооллосны дараа шахмалыг зажилалгүй бүтнээр нь хангалттай хэмжээний шингэнээр (нэг аяга ус) даруулж ууна. Насанд хүрэгчдэд Энгийн херпес вирүсийн халдвар:Нэг удаагийн тун 1 шахмал (200 мг ацикловир)-ыг хоногт 5 удаа 4 цагийн зайтай, хэрэглэнэ.