Чихрийн шижин, цусанд липид ихсэх, артерийн даралт ихсэх, таргалалт, тамхидалт, өндөр настан зэрэг зүрхний шигдээс үүсэх өндөр эрсдэлтэй хүмүүст зүрхний шигдээсээс сэргийлэх эсвэл шигдээс дахин үүсэхээс сэргийлэх зорилгоор;
Тогтворгүй хэлбэрийн зүрхний бах -стенокарди;
Тархинд цус харвахаас сэргийлэх зорилгоор (ялангуяа үе үе тархины цусан хангамжийн дутагдалд ордог хүмүүс);
Мэс засал ба судсаар дамжуулан хийгддэг мэс ажилбаруудын (аорт-титэм судас сэтгүүрдэх ажилбар, гүрээний артрийг цэвэрлэх- эндартерэктоми, артери-венийн шунт тавих, судас нөхөн сэргээх- ангиопластик, титэм судсанд тэлэгч тавих, гүрээний судсыг нөхөн сэргээх-ангиопластик) дараа;
Гүний венийн бүлэнт бөглөрөл ба уушгины артерийн салаануудын бүлэнт бөглөрлөөс сэргийлэх (том хэмжээний хагалгааны дараа удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх үед).
нэг шахмалдИдэвхтэй үйлчлэгч бодис: ацетилсалицилийн хүчил – 50 мг, 100 мг, 300 мг;Туслах бодис: бага молекулт повидон (эмнэлгийн, бага молекулт поливинилпирролидон 12600 ± 2700), эрдэнэшишийн цардуул, бичил талстат целлюлоз, магнийн стеарат, тальк, лактозын моногидрат (сүүний чихэр).Эмийн бүрхүлийн найрлага: целлацефат (ацетилфталилцеллюлоз), титаны диоксид, касторовын тос.
Ацекардол шахмалыг хооллохын өмнө их хэмжээний усаар даруулан бүхлээр нь залгиж ууна. Өдөрт нэг удаа хэрэглэдэг. Ацекардол бэлдмэлийг удаа хугацаагаар хэрэглэх бөгөөд хэдий хугацаагаар хэрэглэхийг эмч тогтооно.