Бэлдмэлийг янз бүрийн шалтгаантай хөнгөн болон дунд зэргийн өвдөлтийн хам шинжийн (толгой ба шүдний өвдөлт, биений юм өвдөлттэй ирэх, халдварын үеийн хоолойн өвдөлт, үе ба булчингийн өвдөлт) үед шинж тэмдгийг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.Түүнчлэн халдварт үрэвсэлт өвчний үед илрэх халууралтын эмчилгээнд мөн хэрэглэнэ.
ацетилсалицилын хүчил 400мг, аскорбины хүчил (витамин С) 240мг
Хөөсөрч уусдаг шахмалыг аяга усанд уусгаж ууна. Бэлдмэлийг өлөн үед хэрэглэхгүй. Насанд хүрэгсэд болон 15-аас дээш насны хүүхэд: нэг удаагийн тун нь 1-2 шахмал бөгөөд хоногийн дээд тунг 6 шахмалаас хэтрүүлэхгүй. Бэлдмэлийг хэрэглэх хоорондын зай 4-8 цаг байх ба хоногт 3 хүртэл удаа хэрэглэнэ. Эмчийн зөвшөөрөлгүйгээр 4 өдрөөс илүү удаан хугацаагаар хэрэглэхгүй.
Үйлдвэрлэсэн улс: Герман