Ханиад томуу ба амьсгалын замын цочимог өвчнүүдийн шинж тэмдгийн (халуурах, толгой, хоолой, булчин үе өвдөх, хамар битүүрэх, нус гоожих) эмчилгээнд хэрэглэнэ.
шахмалд: үйлчлэгч бодис: ацетаминофен (ацетаминофены* мөхлөг хэлбэрээр) 325мг, фенилэфриний гидрохлорид 5мг хлорфенирамины малеат 2мг.Туслах бодис: бичил талст целлюлоза, стеарины хүчил, натрийн кроскармеллоза, коллоид кремнийн хоёрч исэл, й&С шар №10 Лак (Е104) магнийн сеарат.Бүрхүүл: гипроксипропилметилцеллюлоза, эрсдийн тос, магнийн силикат, полиэтиленгликольмөхлөгийн найрлаганд: царцмагжуулалтын өмнөх цардуул, повидон, стеарины хүчил, цардуул натрийн гликолят орно.
Шахмалыг бүтнээр нь усаар даруулж залгиж ууна.Насанд хүрэгсэд: 1-2 шахмалаар хэрэглэх ба шаардлагатай үед 4-6 цагийн зайтай давтаж болох боловч хоногт 8-аас олон шахмал хэрэглэж болохгүй.12-оос дээш насны хүүхдэд: 1 шахмалаар хэрэглэх ба шаардлагатай үед 4-6 цагийн зайтай давтаж хэрэглэж болно.Бэлдмэлийг 12-ос доош насны хүүхдэд хэрэглэхгүй.Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн хоногийн тунг багасгах буюу эсвэл хэрэглэх хоорондын зайг уртасгахыг зөвлөнө.