Амьсгалын замын вирусын цочмог халдвар (ялангуяа томуу)-ын эмчилгээ урьдчилан сэргийлэлтХомхойн вирусээр үүсгэгдсэн халдварын (халдварт мононуклеоз, салхин цэцэг, уруул ба бэлэг эрхтний хомхой) хам эмчилгээндХомхойн вирусын архаг халдварын (ялангуяа уруулын ба бэлэг эрхтний хомхой) дахилтаас сэргийлэх болон хам эмчилгээндХачигт энцефалитын вирус, энтеровирус, ротавирус, коронавирус, калицивирус-р үүсгэгдсэн цочмог болон архаг явцтай бусад вирусын халдварын сэргийлэлт ба хам эмчилгээндБактерийн халдварын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүндЯнз бүрийн шалтгаантай хоёрдагч дархлаа хомсдолын хавсарсан эмчилгээнд, ялангуяа вирусын ба бактерийн халдварын хүндрэлийн эмчилгээ урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
Хүний цэвэршүүлсэн гамма интерфероны антител 0.003г
Хооллоогүй үед ууж хэрэглэнэ. Шахмалыг амандаа бүрэн уустал шимнэ.Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуу, гэдэсний халдвар, хомхойн вирусын халдвар, мэдрэлийн халдвар: Эмчилгээний эхний өдөр 8 шахмалыг дараах схемээр ууна: Эхний 2 цагт 1 шахмалыг 30 минутын зайтай хэрэглэнэ (нийт 5 шахмалыг 2 цагт ууна), дараа нь тухайн өдөр дахин 1 шахмалыг ижил цагийн зайтай 3 удаа хэрэглэнэ.Хоёр дахь өдөр болон цаашдаа 1 шахмалаар хоногт 3 удаа бүрэн эдгэртлээ хэрэглэнэ.Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуугийн үед 3 дахь хоногтоо үр дүн өгөхгүй байвал эмчид хандана.Халдварын тархалтын улирлын үед урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 1 удаа 1-3 сар хэрэглэнэ.Бэлэг эрхтний хомхой: Цочмог шинж бүхий халдварын үед ижил цагийн зайтайгаар дараах схемээр хэрэглэнэ. Эхний 3 өдөр 1 шахмалаар хоногт 8 удаа, цаашдаа 1 шахмалаар хоногт 4 удаа 3 долоо хоногоос доошгүй хугацаагаар хэрэглэнэ.Архаг явцтай хомхойн вирусын халдварын дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт 1 шахмал хэрэглэнэ.Урьдчилан сэргийлэх ээлжийн хугацаа хүн бүрт янз бүр байх бөгөөд 6 сар хүртэл хугацаагаар хэрэглэж болно.Бактерийн халдварын хавсарсан эмчилгээний үед дархлал хомсдлоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хоногт 1 шахмал хэрэглэнэ.Шаардлагатай үед бэлдмэлийг вирусын эсрэг болон шинж тэмдгийн эмчилгээний бусад эмтэй хамт хэрэглэж болно.
Үйлдвэрлэсэн улс: ОХУ