Бупивакаины гидрохлоридыг төрөл бүрийн мэс засал, шүд-эрүү нүүрний мэс ажилбарууд, оношлогоо-эмчилгээний зориулалт бүхий мэс ажилбарууд, эх барихын мэс засал, ажилбаруудад нэвчүүлэх ба дамжуулалтын мэдээгүйжүүлэлт хийх, өвдөлтийн зовиур үүсгэхээс зайлсхийх зорилгоор хэрэглэнэ.
1 мл бэлдмэл тутамд:· бупивакаины гидрохлорид Б.П буюу хуурайшуулсан бупивакаины гидрохлорид 2,5 мг/5 мг· Натрийн хлорид Б.П 8.0 мг· Метилпарабен Б.П (нянгийн эсрэг консервант) 1.0 мг· Тарилгын ус хүрэлцэхүйц хэмжээгээр буюу 1 мл хүртэл
Эх барихын практикт зөвхөн 0,25% ба 0,5% бупивкаиныг хэрэглэдэг. Бупивакаины гидрохлоридыг судсанд шууд тарьж хэрэглэдэггүй. Бупивакаины гидрохлоридыг биед оруулах арга зам ба түвшрүүлэг: • Хэсэг газарт нэвчүүлэх мэдээгүйжүүлэг хийхэд - 0,25% уусмал • Захын мэдрэлийн угт хориг үүсгэхэд 0,25% ба 0,5% уусмал • Симпатик мэдрэлийн хориг үүсгэхэд 0,25% уусмал • Нуруу нугасны эпидураль мэдээгүйжүүлэгт 0,25%, 0,5% уусмал • Каудаль мэдээгүйжүүлэгт 0,25%, 0,5% уусмалыг тус тус хэрэглэнэ