50.000₮-өөс дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй.
Та амжилттай нэвтэрлээ
Та амжилттай бүртгэгдлээ
Нарны зам-63 УБ - Сүхбаатар (MN) Монгол
Энэ зохимж байхгүй байна.
Артерийн даралт ихсэх өвчин(хавсарсан эмийн эмчилгээ шаардлагатай өвчтөнд).
Словени
1 шахмал бүрд: Идэвхитэй бодис: Рамиприл 5.0мг, гидрохлортиазид 25мг, Туслах бодис: Натрийн гидрокарбонат, лактозын моногидрат, кроскармеллоз натри, урьдчилан желатинжуулсан цардуул, натрийн стеарилфумарат агуулагдана.
Амприлан НД-г өглөөгүүр хоолноос хамааралгүйгээр ууж хэрэглэнэ.Тогтоосон тунгаар хавсруулсан рамиприл/гидрохлортиазидын хослолыг найрлага тус бүрийн тун нь тухайн өвчтөнд тохирч байгаа үед л хэрэглэнэ. 3 долоо хоногоос багагүй хугацааны завсарлагатайгаар тунг ихэсгэж болно. Ердийн барих тун нь Амприлан НД-ийн хагас шахмал(2.5мг рамиприл, 12.5мг гидрохлортиазид) байх ба дээд тун нь 1 шахмал(5мг рамиприл, 25мг гидрохлортиазид) байдаг.Шээс хөөх эм хэрэглэж байгаа өвчтөнд шинж тэмдгийн гипотензи үүсэхээс сэргийлэхийн тулд Амприлан НД эмчилгээг эхлэхээс 3 хоногийн өмнө шээс хөөх эмийн тунг багасгах буюу хэрэглэхээ зогсоосон байх нь зүйтэй. Эмчилгээг эхлэхийн өмнө бөөрний үйл ажиллагааг шинжлэх хэрэгтэй.Бөөрний үйл ажиллагаа алдагдсан үеийн тугналт:Креатинины клиренс 0.5мл/сек буюу сийвэнгийн креатинин 265мкмоль/л-ээс(3мг/100мл) бага үед бэлдмэлийг ердийн тунгаар хэрэглэж болно.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.