Түүнд мэдрэг пенициллиназ үүсгэдэггүй нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын үед хэрэглэнэ. Үүнд: Гүйлсэн булчирхайн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа, Дунд чихний үрэвсэл, Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл, Арьсны идээт үрэвсэл, тариг, мундас, Заг хүйтэн, Өвөрмөц бус үүсгэгчээр үүссэн шээсний сүвний үрэвсэл, Гэдэсний халдварт хижгийн халууралт, Ходоод-гэдэсний үрэвсэл зэрэг болно.
Капсул бүрд 500мг амоксициллин тригидрат агуулагдана.
Амоксициллины насанд хүрэгчдийн хоногийн дундаж тун нь 750мг-1,5гр байдаг. Насанд хүрэгсдэд 250мг (1 x 250мг капсул буюу 250мг/5мл суспензээс 5мл) тунгаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.100мл суспензэд 57мл ус нэмээд нунтагийг бүрэн уустал сэгсрээд хэрэглэнэ.2-10 насны хүүхдэд: 125мг (125мг/5мл суспензээс 5мл) тунгаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.6 сартайгаас 2 настай хүүхдэд: 125мг (125мг/5мл суспензээс 5мл) тунгаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.0-6 сартай хүүхдэд: 62,5мг (125мг/5мл суспензээс 2,5мл) тунгаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.