АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийг цочмог ба архаг халдварын эмчилгээнд ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг доорх эмгэгийн эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой. Үүнд: Амьсгалын дээд ба доод замын халдвар, Дунд чихний халдвар (дунд чихний үрэвсэл), Хамрын ойролцоох дайвар хөндийн цочмог халдвар (дайвар хөндийн цочмог үрэвсэл), Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл, Уушгины халдвар (уушгины хатгалгаа), Бөөр ба шээс ялгаруулах доод замын халдвар, Бэлгийн замын халдвар
Амоксициллин- 1000мг Клавуланы хүчил- 125мг
АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийг 40кг-с доош жинтэй хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй. Бэлдмэлийг хоногт нэг удаа хэрэглэх бол тогтмол цагт ууна. Уутанд агуулагдах нунтгийг тал аяга усанд найруулж ууна. АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийг хооллохын өмнө болон хооллох үед хэрэглэнэ. Ингэж хэрэглэхэд АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийн үйлдэл, зохимж сайн байна. Мөн хооллохын өмнө болон дараа хэрэглэхэд АмоксиКлав-Денк 1000/125 бүрхүүлтэй шахмалын үйлдэл сайн байна.