Амоксиклавыг насанд хүрэгсдэд болон хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.-
чих хамар хоолойн хүнд хэлбэрийн халдварууд (тухайлбал, мастоидит, гүйлсэн булчирхай орчмын буглаа,залгиурын дээд хэсгийн үрэвсэл, системийн талаас өвчний ноцтой шинж тэмдэг илрэх дайвар хөндийн үрэвсэл)
архаг бронхитын сэдрэл (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
“эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа;
давсагны үрэвсэл;
пиелонефрит;
арьс болон зөөлөн эдийн халдвар, тухайлбал арьсан доорх өөхлөг эдийн үрэвсэл, амьтанд хазуулсан шарх, шүдний шалтгаант
тархмал флегмонт хүнд хэлбэрийн буглаа
яс ба үе мөчний халдвар, тухайлбал остеомиелит;
хэвлийн хөндийн үрэвсэл;-
эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдвар.
Амоксициллин- 1000 мг Клавуланы хүчил- 200 мг
40 кг-аас дээш жинтэй хүүхэд ба насанд хүрэгсэд1000 мг/200 мг-р 8 цагийн зайтай. Хагалгааны үед ба хагалгааны дараа халдварын эмнэлзүй тод илрэх нь хагалгааны дараа бактерийн эсрэг эмийн ердийн курс эмчилгээ уухаар болон судсанд тарьж хэрэглэх шаардлагатайг илэрхийлнэ.