Артерийн даралт ихдэлт, эмчилгээнд периндоприл, амлодипин шаардлагатай тогтвортой титэм судасны эмгэгтэй өвчтөнд хэрэглэнэ.
Шахмал бүрд 4 мг периндоприл эрбумин, 10 мг амлодипин
1 шахмалаар өдөрт 1 удаа, болж өгвөл өглөө, хоолны өмнө хэрэглэнэ. Уг тогтсон хослолоор даралт бууруулах эмчилгээг эхлүүлж болохгүй. Өвчтөний онцлогт тохируулан бэлдмэлийн найрлагад буй аль нэг эмийг сонгох шаардлага гарвал тунгийн зохицуулалтыг хийхийг зөвлөнө.