Цус алдалт (гиперфибринолиз, гипо- афибриногенеми); Мэс заслын (мэдрэлийн, хөндийт эрхтэний, тархины, эмэгтэйчүүдийн, урологийн мэс заслын үед болон түрүү булчирхай, уушиг, нойр булчирхай, гүйлсэн булчирхай авах, шүдний мэс заслын дараа, мөн чухал эрхтэний мэс заслын үед хэрэглэнэ); болон эмгэг цус алдалт, цусны фибринолитик үйл ажиллагаа буурах, цус алдах хам шинж бүхий дотор эрхтэний эмгэг, эхэс хугацаанаасаа эрт ховхрох, амьгүй ураг умайд удах, үр хөндөлт, хоёрдогч гипофибриногенеми үүсэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор цус их хэмжээгээр хийх шаардлагатай үед тус тус хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис: аминокапроны хүчил 5 г.Туслах бодис: натрийн хлорид 0.9 г, тарилгын ус 100 мл хүртэл.Осмосжилт 689 мОсм/л.
Судсанд дуслаар хийнэ.Насанд хүрэгчдэд: Хэрэв түргэн үр дүнд хүрэх шаардлагатай бол (цочмог гипофибриногенез) 100 мл (5 гр) хүртэл эмийг минутанд 50-60 дуслаар тарина. Эхний нэг цагт 4-5 г (80-100 мл) тунгаар, цус алдалт үргэлжилж байвал бүрэн зогсох хүртэл цаг тутамп 1 г (20 мл) тунгаар 8 цагаас илүүгүй хугацаагаар хэрэглэнэ. Хэрэв цус алдалт үргэлжилж байвал дуслаар 4 цаг тутамд давтан тарина. Насанд хүрэгчидийн хоногийн тун 5-30г байна.Хүүхдэд: эхний цагт биеийн жинд тооцон 100мг/кг тун, цааш 33мг/кг/цаг тунгаар тарина. Хүүхдийн хоногийн тун 1 хүртэлх насны хүүхдэл 3г, 2-6 настайд 3-6г, 7-10 настайд 6-9г, 10 хүртэлх насны хүүхдэд насанд хүрэгчидтэй ижид тунгаар хэрэглэнэ.Цочмог цус алдалтанд: 1 хүртэлх насны хүүхдэд 6г, 2-4 настайд 6-9г, 5-8 настайд 9-12г, 9-10 настайд 18г байна.Эмчилгээний үргэлжлэх хугацаа: 3-14 хоног.