Амин хүчлийн тарилгын шингэнийг амин хүчлийн дутагдлаас болж биеийн бодисын солилцоо алдагдсан, уураг хангалттай авч чадахгүй байгаа болон уургийн шимэгдэлт муудсан үед хэрэглэнэ. Мөн мэс заслын дараах тэжээлийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
1000 миллитрт:L-Пролин (C5H9NO2) BP 1.00 г L-Аланин (C3H7NO2) BP 2.00 гL-Лейцин (C6H13NO2) BP 4.90 гL-Тирозин (C9H11NO3) BP 0.25 гL-Фенилаланин (C9H11NO2) BP 5.33 гL-Лизин HCL (C6H14N2O2HCL) BP 4.30 гL-Треонин (C4H9NO3) BP 2.50 гL-Трифтофан(C11H12N2O2) BP 0.90 гL-Цистин (C6H12N2O4S2) BP 0.10 гСорбитол (C6H14O6) BP 50.0 гL-Серин (C3H7NO3) BP 1.00 гL-Изолейцин (C6H13NO2) BP 3.52 гL-Аспартины хүчил(C4H7NO4) BP 2.50 гL-Глютамины хүчил(C5H9NO4) BP 0.75 гL-Аргинин HCL(C6H14N4O2HCL) BP 5.00 гL-Валин(C5H11NO2) BP 3.60 гL-Гистидин HCL(C6H9N3O2HCL.H2O) BP 2.50 гL-Метионин(C15H11NO2S) BP 2.25 гГлицин(C2H5NO2) BP 7.60 гНатрийн бисульфит (NaHSO3) BP 0.5 г тус тус агуулагдана.
Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаална. 18 АА амин хүчлийн тарилгын шингэний хоногийн тун нь уургийн хоногийн хэрэгцээ, өвчтний бодисын солилцоо болон клиникийн байдлаас хамаарна. Азотын балансыг тодорхойлох, өдөр тутамд биеийн жинг нарийн үзэх, шингэний балансыг тохируулах зэрэг нь уургийн хоногийн хэрэгцээг тодорхойлж үнэлгээ өгөхөд хэрэгтэй. Мөн өвчтний шингэн хүлээж авах хязгаар, глюкоз болон азотын толеранс зэрэг нь бодисын солилцооны ба клиникийн хариу урвултай адил хамаатай тул эдгээрийг тодорхойлж туэг тохируулна. Судсаар хийх шингэнийг гаднаас харахад ямар нэг биет байх эсвэл өнгө нь өөрчлөгдсөн эсэхийг, мөн шил савны бүрэн бүтэн байдлыг сайн шалгах хэрэгтэй. Ариутгасан багаж хэрэглэнэ. Нэмэлт бодисуудтай хамт хэрэглэхэд таарамжгүй байж болзошгүй. Бүрэн судлагдсан мэдээлэл байхгүй байна. Эм зүйн мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр тохиромжтой байвал хэрэглэж болох юм. Эмчийн шийдвэрээр тухайн нэмэлт бодис нь тохиромжтой гэж үзвэл асептик дүрмийг сайн баримталж хэрэглэх хэрэгтэй. Хэрэв хольж хийхээр бол маш сайн холих хэрэгтэй. Нэмэлт бодис хольсон хэвээр нь хадгалж болохгүй.