Чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэнэ.
Saccharomyces cerevisiae-с рекомбинант ДНХ-гийн технологаар гаргаж авсан хүний инсулин. 1 мл-т 100 ОУН хүний инсулин агуулагдана. Нэг флаконд 10 мл-р савлагдсан байх ба энэ нь 1000 ОУН-тэй тэнцүү байна. Нэг ОУН (Олон улсын нэгж) нь 0.035 мг хүний усгүйжүүлсэн инсулинтэй тэнцэнэ.
Хэрэглэх тунг тухайн өвчтөний хэрэгцээ шаардлагад нийцүүлж, хувь хүн бүрт тохируулан гаргана. Хүвь хүн бүрт шаардлагатай инсулины тун ихэвчлэн 0.3-1.0 ОУН/кг/хоногт байна. Хоногт шаардлагатай инсулины хэрэгцээ инсулинд тэсвэртэй (бэлгийн бойжилтын үед байгаа болон хэт тарган хүнд) болсон хүмүүст өндөр, харин инсулины дотоод шүүрлийн тодорхой хэмжээний ялгаралтай, үлдэцтэй өвчтөнүүдэд бага байж болно. Нүүрс ус агуулсан хоол хүнс хэрэглэснээс хойш 30 минутын дараа тарьж хэрэглэнэ.