Аквадетрим – гэдэг нь холекальциферол (витамина Д3-ын эквивалент) агуулсан витамины бүлгийн бэлдмэл юм.Д3 витамин нь хэд хэдэн төрлийн хүнсэнд агуулагдах бөгөөд нарны гэрлийн нөлөөгөөр хүний арьсан дорх өөхөн эслэгт нийлэгждэг.Д3 витамины тусламжтай бөөр болон нарийн гэдсэнд кальци шимэгдэж яс бүтэх үйл явцад оролцдог.Д3 витамины дутагдал нь сульдаа өвчний (хүүхдэд ясны эрдэсжилтийн үйл явц алдагддаг) болон яс зөөлрөх (насанд хүрэгсдийн ясны эрдэсжилт дутагдах) хамгийн гол тохиолддог шалтгаан болдог.
Идэвхитэй үйлчлэгч бодис нь холекальциферол юм1мл бэлдмэлд 15 000 ОУН витамин Д3 (холекальциферол) агуулагдана.Нэг дусал бэлдмэлд 500 ОУН витамин Д3 агуулагдана.Бэлдмэлийн найрлага дахь бусад нэгдлүүд: макрогол глицерилрицинолеат, сахароз, динатри фосфат додекагидрат, нимбэгний хүчлийн моногидрат, анисны үнэр оруулагч, бензилын спирт, цэвэршүүлсэн ус.
Хүүхдэд амьдралын эхний өдрөөс, насанд хүрэгсэд – өдөрт 500 ОУН (1 дусал) Хүүхдэд: өдөрт 3000-10000 ОУН (6-20 дусал) Хүүхдэд – өдөрт 1000 ОУН (2 дусал), насанд хүрэгчидэд – өдөрт 1000-4000 ОУН (2-8 дусал).