Азитромицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварт өвчний үед хэрэглэнэ.· Амьсгалын дээд замын халдвар: синусит, фарингит, тонзиллит· Дунд чихний үрэвсэлт өвчин· Амьсгалын доод замын халдвар: бронхит, хөнгөн болон дунд зэргийн явцтай эмнэлгийн бус уушгины үрэвсэл.· Арьс ба зөөлөн эдийн халдвар· Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн хүндрэлгүй уретрит болон цервицит.
5 мл хөвмөлд Азитромицин 200мг
Ууж хэрэглэнэ. Хоногт 1 удаа хоолноос хамааралгүйгээр хэрэглэнэ. Гашуун амт аманд үлдэхээс зайлсхийх зорилгоор хөвмөлийг залгисны дараа шууд жимсний шүүс уухыг зөвлөнө. Насанд хүрэгсэд:Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн хүндрэлгүй уретрит, цервицитийн үед 1000мг тунгаар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.Үлдсэн бүх заалтын үед хоногт 500мг тунгаар 3 дараалсан өдөр хэрэглэх ба нийт тун нь 1500мг байна. Нийт тунг (1500мг) эхний өдөр 500мг-р, дараагийн 2-5 дахь өдөр 250мг-р хэрэглэн хувааж болно.Хүүхэд ба өсвөр насныхан (18 хүртэл нас):1-ээс дээш насны хүүхдэд хэрэглэх азитромицины нийт тун 30мг/кг бөгөөд хоногт 10мг/кг тунгаар 3 өдөр хэрэглэнэ. Мөн нийт тунг 5 өдөр хувааж хэрэглэж болно: эхний өдөр 10мг/кг тунгаар, үлдсэн 4 өдөр 5мг/кг тунгаар доорх хүснэгтийн дагуу хэрэглэнэ.1-ээс бага насны хүүхдэд бэлдмэлийг хэрэглэсэн талаарх мэдээлэл хангатгүй байдаг.