Барааны байршил
|
Үлдэгдэл 1 |
Хэрэглэх заалт:
Лактулоза нь ууж хэрэглэдэг, осмос даралтанд нөлөөлдөг, туулгах эмийн бүлэгт хамаарагддаг бөгөөд гэдсэн дэх агууламжийг ихэсгэж туулгадаг.
Лактулоза Лаинко бэлдмэлийг архаг явцтай өтгөн хаталтын эмчилгээнд хэрэглэнэ. Уг бэлдмэлийг өтгөнийг зөөлрүүлэх зорилгоор хэрэглэхээс гадна хошного-шулуун гэдэсний мэс заслын дараа болон хошногоны урагдал цуурхай, цоорхой, буглаа, шархлаа, шамбрамтай өвчтөнд өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.
Бэлдмэлийг түүнчлэн үүдэн венийн системийн элэгний энцефалопатийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
Найрлага: 1мл бэлдмэл нь 0,67г лактулоза агуулдаг.
Үйлдвэрлэгч улс: Испани.
Хэрэглэх арга:
Насанд хүрэгсдэд
Архаг явцтай өтгөн хаталт:
Эхний зөвлөж буй тун нь 30мл (2 уут ) бөгөөд үүнийг хоногт 2 хувааж хэрэглэх ба 2-3 өдрийн туршид хэрэглэнэ.
Барих тун нь хоногт 15-30мл (1-2 уут) бөгөөд өглөөний цайны үед хэрэглэх нь тохиромжтой.
Өтгөнийг зөөллөх шаардлагатай үед:
Зөвлөж буй тун нь 15мл (1 уут) ба хоногт нэг, хоёр, гурван удаа хэрэглэнэ.
Үүдэн венийн системийн элэгний энцефалопати:
Эхний тун 30-45мл (2-3 уут) ба хоногт 3 удаа хэрэглэнэ.
Барих тунг өтгөнийг хоногт 2 буюу эсвэл 3 удаа гадагшлуулах зорилгоор тохируулна.