Архинд донтох эмгэг нь аюултай бөгөөд сэтгэц зан үйлийн эмгэг юм. Архи, спиртийн төрлийн ундаа хүний уураг тархи сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй донтуулагч бүтээгдэхүүн бөгөөд эмх замбараагүй удаан хугацаагаар хэрэглээд байвал архийг хэрэглэхгүйгээр байж чадахгүй байдалд хүрэх буюу архины хараат байдалд ордог. Ингэж архины хараат байдалд орохыг архинд донтох эмгэг гэж нэрлэдэг. Архинаас бүрэн хараат болсон нэгэн өөрөө хүсээд энэ хөнөөлт зуршил болсон архинаас гарах боломжгүй мэт бидэнд санагддаг боловч эрүүл болох боломж хүн болгонд бий. Гэвч энэ асуудлыг ганцаараа шийдэх гэж зүтгэх биш харин эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж авах хэрэгтэй.
АРХИНЫ ХАРААТ БАЙДАЛ:
ДОНТОЛТООС ХЭРХЭН АНГИЖРАХ ВЭ?
Архинд донтох эмгэгтэй тэмцэж буй хүмүүсийн үндсэн асуудал нь тухайн хүн өөрийн хорт зуршлаас ганцаараа салж чаддаггүйд байгаа юм. Энэ байдал нь цаашид ямар хортой үр дагавартай, өндөр эрсдэлтэй, аюултай гэдгийг мэдээд байгаа хэрнээ нөгөө архиа үргэлжлүүлэн уусаар л байдаг. Бодит байдлаас харахад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүй бол эхний нэг жилд архинд донтох эмгэгтэй өвчтнүүдийн 75% нь архийг байнгын хэрэглээгээ болгосон байдаг. Дэлхий нийтэд архинд донтох өвчнийг эмчлэхдээ сэтгэл зүйн эмчилгээг эмийн эмчилгээтэй хавсран хийхэд 90 хувийн үр дүнтэй байдаг гэсэн судалгаа байдаг.Энэхүү эмийн эмчилгээнйи нэг арга нь өвчтөнийг архинд мэдрэг болгон жигшүүлэх эмчилгээ хийж анхдагч эмгэг дурыг дарах арга юм. Энэ зорилгын үүднээс 50 жилийн хугацаанд наркологийн практикд архинд харшил үүсгэх эмчилгээг ашиглаж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл энэ арга нь архи уусан хүнийг тухгүй, бие эвгүйцүүлэх мэдрэмж төрүүлдэг арга юм. Энэ бүлгийн эмийн гол зарчим нь этилийн спиртын метаболизмыг өөрчлөх буюу этилийн спиртийн хувиралд оролцдог ацетальдегиддегидрогеназа ферментийн идэвхийг дарангуйлдагт үндэслэдэг. Ингэснээр цусанд этилийн спиртийн завсрын бүтээгдэхүүн болох ацетальдегидын хэмжээг ихэсгэх бөгөөд, архи уусан тохиолдолд маш таагүй мэдрэмж төрүүлдэг. Хүн ийм байдалд байн байн орсоноор, нөхцөлт рефлексийн замаар архи, спиртийн төрлийн ундааны амт ба үнэрийг жигших дадал суудаг байна.
СЭТГЭЛ ХАНАМЖЫН ОРОНД ЖИГШИЛТ
Анхандаа энэхүү эмчилгээнд дисульфирамыг бичиж өгдөг байсан ч гаж нөлөөнөөс нь болоод хэрэглээг нь хязгаарласан байна. Хожим түүний оронд шинэ үеийн архинд харшил үүсгэдэг бүтээгдэхүүн болох цианамид гарч ирсэн ба энэ нь хүний биед үзүүлэх гаж нөлөө болон бусад хоруу чанараараа өмнөхөөсөө хамаагүй илүү дээр үзүүлэлттэй байсан.
Анх 1953 онд Цианамидыг нийлэгжүүлэн гаргаж авсан бөгөөд дэлхий даяар архинд донтох эмгэгийн эмчилгээнд одоог хүртэл амжилттай хэрэглэсээр байна.
Цианамид нь ацетальдегиддегидрогеназа ферментийг хориглож ингэснээр цусанд ацетальдегид хуримтлагдаж архи уусан тохиолдолд маш таагүй (нүүр нь час улайн, халуу оргиж чинэрэх, дотор муухайрч бөөлжис цутгах, зүрх дэлсэх, амьсгаадах зэрэг) мэдрэмж төрүүлдэг. Үүний үр дүнд хүний бие энэхүү мэдрэмжийг тэсвэрлэж дийлэхээ больж архи, спиртийн төрлийн ундааг аяндаа жигшдэг. Үүний дараагаар тогтмол хэрэглэхэд нөхцөлт рефлексийн замаар архи, согтууруулах ундааны амт ба үнэрийг жигших дадал суун хэрэглэхээ больдог байна.
Архи давтан хэрэглэх эрсдэл бага бол биеийн нөхөн сэргэлт сайжирна
Анагаах Ухааны Практикд Цианамидыг судалсан олон төрлийн судалгаа байдаг. ОХУ-ын Наркологийн Үндэсний Төвд хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар архинд донтох эмгэгтэй өвчтөнд цогц эмчилгээний хэсэг болгож цинамидыг хэрэглэх нь архийг давтан хэрэглэх эрсдэлийг үнэмлэхүй хэмжээнд бууруулах ба биеийн нөхөн сэргээх чанарыг сайжруулдаг гэдгийг харуулсан.
- Эмийг эмч бичсэн бол та хэрэглэх дүрмийг хатуу чанд сахих шаардлагатай.
- Эмчийн зааж өгсөн тун болон хэрэглэх хоорондын зайг дур мэдэн өөрчлөхгүй байх (ихэнхдээ 12–25 дуслаар өдөрт 2 удаа хэрэглэхээр заасан байдаг);
- Цагаасаа өмнө эмчилгээний курсыг таслахгүй байх (үргэлжлүүлэх хугацаа дунджаар 3-6 сар);
- Эмийг архи болон халуун ундаа, цайд хольж хэрэглэхгүй;
- Хамгийн сүүлд уусан архины хэрэглээнээс хойш доод тал нь 48 цагийн дараагаар уг эмийг хэрэглэж эхлэх ба энэнээс эрт хэрэглэхгүй байх;
- Этилийн спиртын хольц орсон хүнс, эмийн бүтээгдэхүүн хэрэглэвэл биед сөрөг нөлөөтэй байх магадлалтай гэдгийг санаарай.