Нэг хүртэл насны хүүхдэд 2,5 мл-ээр өдөрт 2 удаа, 1-5 насны хүүхдэд 2,5 мл-р өдөрт 3 удаа, 6-9 насны хүүхдэд 5 мл-р өдөрт 3 удаа, 10-с дээш насны хүүхдэд 5-7,5 мл-р өдөрт 3 удаа (хамт хайрцаглагдаж очсон, хэмжээст халбаганы тусламжтайгаар) ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэх бүрийн өмнө савтай нь сайтар сэгсэрч холих хэрэгтэй. Эмчилгээг үргэлжлүүлэх хугацаа: Эмчилгээг 7 хоног үргэлжлүүлэх ба эмчилгээний үр дүнг улам батжуулахын тулд өвчтөний байдал сайжирч зовиур арилснаас хойш энэ бэлдмэлийг 2-3 хоногийн турш үргэлжлүүлэх хэрэгтэй.