SPIMATE - гэр бүлийн замагны онцлог нь Спирулина замагны үндсэн найрлагаас гадна нэмэлтээр Витамин C, сүүнхүчлийн бактери, хүнсний ногооны ферментийг агуулсан тул хоол хүнснээс авах боломжгүй шим тэжээлийг нөхөх, ходоод гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих үйлчилгээтэй гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан бүтээгдэхүүн юм.
Спирулина замгийг хатаахад Витамин С алдагддаг тул нэмэлтээр аскорбиний хүчил нэмсэн учир Витамин С-г хангалттай хэмжээгээр авах юм.
Спирулниа замагны нэг өдрийн хэрэглээнд халуун болон хүчиллэг орчинд тэсвэртэй, ходоодны хүчил болон цөсний нөлөөгөөр устгагдахгүй 200 сая сүүн хүчлийн бактери агуулагддаг.
Харин тус замагны найрлага дах хүнсний ногооны ферментийг Япон Улсын Окинава мужид ургуулсан 80 төрлийн ногооноос чанаж болголгүй нунтаг хэлбэрт оруулан бэлтгэсэн бөгөөд тус фермент нь гэдэсний эерэг бактерит хэрэгцээтэй идэш тэжээл нь болдог байна.
Хүнсний ногоо, жимсний хэрэглээ багатай, хоолны буруу зуршилтай хүмүүс, өсч буй хүүхдүүд, нярай хүүхэд, жирэмсэн болон хөхүүл үеийн нэмэлт шим тэжээл шаардлагатай эхчүүд, цагаан хоолтон болон хоолны дэглэм барьж буй хүмүүс мөн өндөр настнуудад зайлшгүй хэрэглэх шаардлагатай тул SPIMATE - гэр бүлийн замаг нь сайн эзэгтэйн зайлшгүй хийх сонголт юм.
Үйлчилгээ, үр дүн
Витамин С нь дархлааг дэмжинэ, арьсанд сайнаар нөлөөлнө. Өдөрт шаардлагатай витамин С-н хэмжээ нь 100 мг (11-с бага насны хүүхдэд 80мг) Витамин С нь биеээс амархан гадагшилдаг учир шаардлагатай хэмжээнээс өндөр тунг хэрэглэх нь гаж нөлөө үзүүлэхгүй.
Хүнсний ногооны фермент агуулсан тул хоол боловсруулалт болон шимэгдэлтийг сайжруулж шим тэжээлийн дутагдалыг нөхнө.
Сүүн хүчлийн бактери нь гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлж дархлааг дэмжинэ.