Хэрэглэх тун, давтамж Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчин: Насанд хүрэгчид: 20 мг ба 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 4-8 долоо хоног хэрэглэнэ. 12-17 насныхан: 20 мг эсвэл 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 8 долоо хоног хүртэл хэрэглэнэ. 1-11 насныхан: 10 мг эсвэл 20 мг тунгаар, хоногт 1 удаа, 8 долоо хоног хүртэл хэрэглэнэ. 1-12 сартай хүүхдэд: 2.5 мг, 5 мг, 10 мг тунгаар (биеийн жингээс хамаарна), хоногт 1 удаа, 6 долоо хоног хүртлэх хугацаагаар зөвхөн ходоод улаан хоолойн сөөргөөт үрэвслийн шалтгаант улаан хоолойн улайлт үрэвслийн үед хэрэглэнэ. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант шархлаа үүсэх эрсдэлийг бууруулах: 20 мг эсвэл 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 6 сар хэрэглэнэ. Helicobacter pylori-г устгах (гурвалсан эмчилгээ): Эзомепразол 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 10 хоног, Амоксициллин 1000 мг тунгаар, хоногт 2 удаа, 10 хоног, Кларитромицин 500 мг тунгаар, хоногт 2 удаа, 10 хоног хэрэглэнэ. 40 мг тунгаар, хоногт 2 удаа 12-с доош насны хүүхдэд: Эзомепразол шахмалыг 12-с доош насны хүүхдэдхэрэглэсэн баримт байхгүй байна. Хүүхдийн наснаас хамаарч Эзомепразолын зохимжтой байж болох бусад хэлбэрийг эмч эсвэл эм зүйчээс асууна уу. Дараах тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ. Элэгний хүнд эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийн тунг 20 мг-аас хэтрүүлж болохгүй