Уг бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн нүдний болон түүний дайврын төрөл бүрийн халдварын хэсгийнэмчилгээнд хэрэглэнэ. Тухөайлбал: цочмог болон архаг конъюнктивит, блефароконъюнктивит, блефарит, гипопионтой буюу гипопионгүй нүдний эвэрлэгийн нянгийн гаралтай шархлаа, бактерийн гаралтай кератит, кератоконъюнктивит, архаг дакроцистит болон мейбомит г.м. Чих хамар хоолойн халдварууд/гадна болон дунд чмхний үрэвсэл, синусит, мастойдит/, мөн түүнчлэн мэс заслын дараах хүндрэлээс уртдчилан сэргийлэлт. Нүдний мэс заслын өмнөх урьдчилан сэргийлэлт. Мэс заслын дараах халдварын эмчилгээ Нүдний алимны болон түүний дайвар аппаратын гэмтлийн дараах халдварын хүндрэлийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт /гадны биетэй болон гадны биегүй/ зэрэгт тус тус хэрэглэнэ.