Бэлдмэлийг бэлдмэлд мэдрэг грам эерэг болон грам сөрөг бактери, мөн агааргүйтэн бактери болон эгэл биетнээр үүсгэгдсэн олон төрлийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Хагалгааны халдвараас урьдчилан сэргийлэх болон мэс заслын шархны халдвар Эмэгтэйчүүдийн халдвар - эмэгтэйчүүдийн мэс ажилбарын халдвараас урьдчилан сэргийлэх орно. Уушгины буглаа, уушигны бөглөрөлт үрэвсэл, эмпием, гуурсан хоолойн тэлэгдэх өвчин зэрэг амьсгалын замын халдвар Чих, хамар, хоолойн халдвар –дайвар хөндийн архаг үрэвсэл, дунд чихний архаг идээт үрэвсэл, холестеатома, мастойдит Ам нүүр болон шүдний халдвар Арьсны халдвар – целлюлит, хөх болон бусад арьсны буглаа, үхжил, чихрийн шижингийн болон хэвтрийн өвчтөний холгодсоос үүссэн шархлаа Хэвлийн доторх халдвар – бактер болон эгэл биетний холимог гаралтай суулгалт