Тухайн бэлдмэлд мэдрэг бактериудаар үүсгэгдсэн дор дурьдагдсан халдваруудад: Амьсгалын доод замын халдвар (цочмог ба архаг (сэдрэлийн үед) бронхит, уушгины хатгаа, цагаан мөгөөрсөн хоолойн тэлэгдэлт өвчин, муковисцидоз өвчний халдвар хүндэрсэн үед); Чих хамар хоолойн халдварууд (цочмог синусит); Бөөр ба шээс гадагшлуулах замын халдварууд (цистит, пиелонефрит); Хэвлийн эрхтний хүндэрсэн халдварууд ( метронидазолтой хавсран); Нянгийн халдвараас үүсгэгдсэн түрүү булчирхайн архаг үрэвсэл; Хүндрээгүй заг хүйтэн өвчин; Гэдэсний хижиг, кампилобактерийн халдвар, шигеллез, «аялагчдын» суулгалт; арьс ба арьсан доорх зөөлөн эдийн халдварууд (халдварлагдсан шарх, шархлаа, түлэгдэлт, буглаа, хатиг); яс ба үений үрэвсэл (остеомиелит, үжилт артрит); дархлаа буурсан суурин дээр үүссэн халдварууд ( цусны цагаан эс- нэйтрофилийн хэмжээ буурсан эсвэл дархлаа дарангуйлах эм байнга хэрэглэж байгаа); уушгины хэлбэрийн боом өвчнийг эмчлэх болон түүнээс сэргийлэх зорилгоор (Bacillus anthracis-р халдварлагдсан). Хүүхдэд: уушгины муковисцидоз өвчтэй, 5-17 насны хүүхэд Pseudomonas aeruginosa-ын халдвар авч хүндэрсэн тохиолдолд; уушгины хэлбэрийн боом өвчнийг эмчлэх болон түүнээс сэргийлэх зорилгоор (Bacillus anthracis-р халдварлагдсан) тус тус хэрэглэнэ.