Капсулыг ихэвчлэн өглөө бага зэргийн усаар даруулж, зажлахгүй бүхлээр нь залгина. Капсулыг задалж болохгүй.
Ходоод, дээд гэдэсний шархлаа түүний өвдөлт, сэдрэлийн үед хоногт 1 капсул (20мг)-аар 2-4 долоо хоногийн турш ууна (шаардлагатай тохиолдолд хоногт 2 капсулаар хэрэглэнэ).
Ходоодны шархлаа сэдэрсэн болон улаан хоолойн улайлт шархлааны үед хоногт 1-2 капсулаар 4-8 долоо хоногийн турш ууна.
Стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнээс үүдэлтэй ходоод, дээд гэдэсний улайлт, шархлааны үед 1 капсулаар 4-8 долоо хоногийн турш ууна.
Хеликобактерийн эсрэг эмчилгээнд 1 капсулаар хоногт 2 удаа 7 хоногийн турш антибиотик эмүүдийн хамт хэрэглэнэ.
Ходоод, дээд гэдэсний шархлааны сэдрэлийн эсрэг эмчилгээнд хоногт 1 капсулыг хэрэглэнэ.
Улаан хоолойн сөргөөт үрэвсэл (рефлюкс-эзофагит)-ийн сэдрэлийн эсрэг эмчилгээнд хоногт 1 капсулаар 6 сар хүртэл хугацаагаар хэрэглэнэ.
Золлингер-Эллисоны хам шинж, аденоматоз, системийн мастоцитозийн үед эмийн тунг ходоодны шүүрэл ялгаралтын хэмжээнээс хамааруулан тогтоох ба эмчилгээг ихэвчлэн хоногт 60мг тунгаар эхэлнэ. Шаардлагатай тохиолдолд тунг ихэсгэж 80-120мг болгож, уух тунг 2 хувааж хэрэглэнэ.