Эгэл биетний халдварууд: элэгний амёбоор үүсгэгдсэн буглаа, амёбын гаралтай цусан суулга зэрэг гэдэсний гаднах амёбоор үүсгэгдсэн өвчнүүд трихомониаз, гиардиазис (Giardia Lamblia-р үүсгэгдсэн өвчин), балантидиаз (Balantidium coli-р үүсгэгдсэн өвчин), лямблиаз, арьсны лейшманиоз, үтрээний мөөгөнцөр, шээсний сүвийн мөөгөнцөр. Bacteroides spp-р үүсгэгдсэн (Bacteroides fragilis, Bacteroides distasonis, Bacteroides ovatus, Bacteroides thetaiotaomicron, Bacteroides vulgaris) халдварууд яс ба үе мөчний халдварууд менингит ба тархины буглаа зэрэг ТМС-ийн халдварууд бактерийн гаралтай эндокардит, уушгины үрэвсэл, эмпием, уушгины буглаа. Bacteroides spp (Bacteroides fragilis-ын бүлэг), Clostridum spp., Peptococcus ба Peptostreptococcus зэрэг бактериар үүсгэдсэн хэвлийн хөндийн халдварууд (хэвлийн гялтан хальсны үрэвсэл, элэгний буглаа) аарцгийн хөндийн эрхтний халдвар (эндометрит, эндомиометрит, өндгөвч ба Фаллопиевын гуурсны буглаа, мэс заслын дараах үтрээний хөндийн халдвар) арьс ба зөөлөн эдийн халдвар зэрэгт хэрэглэнэ. Мөн Bacteroides spp (Bacteroides fragilis-ын бүлэг), Clostridum spp.,-р үүсгэдсэн үжлийн (сепсис) үед хэрэглэнэ. Псевдомембраноз бүдүүн гэдэсний үрэвсэл (антибиотик хэрэглэсэнтэй холбоотой). Согтууруулах ундаа болон H.Pylori-оор үүсгэгдсэн ходоод 12 хуруу гэдэсний шархлаа Хагалгааны дараа халдвараас урьдчилан сэргийлэх (ялангуяа бүдүүн ба шулуун гэдэсний мэс засал, мухар олгой авах хагалгаа, эмэгтэйчүүдийн мэс заслууд)Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсний эхний 3 сар хэрэглэхгүй. Жирэмсний хоёр ба гурав дахь долоо хоногт зөвхөн онцгой заалтаар хэрэглэнэ. Хөхүүл эхчүүдэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөхөөр хооллолтыг зогсоож хэрэглэнэ. Бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ