Мезим® 25 000 нь нойр булчирхайн ялгаруулдаг хоол боловсруулах ферментүүдийн дутагдал эсвэл тэдгээр нь ялгарахгүй болсон, эсвэл нарийн гэдэсний хөндийд тэдгээрийн идэвхи суларсантай холбоотой үүссэн хоол боловсруулалтын хямралын үед (хоолны боловсролт алдагдах) хоол боловсруулах ферментүүдийг орлодог. Энэ хямрал нь дараах тохиолдолд илэрч болно:- Төрөл бүрийн шалтгаантай (архины, гэмтлийн, аутоиммуны, удамшлын, эмийн, тропик кальцижсан, шалтгаан тодорхойгүй) нойр булчирхайн архаг, удаан явцтай үрэвсэл (архаг панкреатит) ,- Муковисцедоз (олон төрлийн эрхтний гэмтэл бүхий салст булчирхайн удамшлын өвчин),- Нойр булчирхайн суваг нарийссан, жишээ нь хавдар, цөсний чулууны улмаас,- Нойр булчирхайд хагалгаа хийлгэж байсан,- Цочромхой байдал ихэссэн эсвэл гэдэсний халдварын үед ходоод эсвэл нарийн гэдсэнд хагалгаа хийлгэсний дараа хоолны бөөн нарийн гэдсээр хэт хурдан дайрч өнгөрөх,- Боловсрохдоо хүнд хүнсний ногоо, өөх тос, дасаагүй хоол хэрэглэсэнээс шимт бодисын шимэгдэлт алдагдан, хоолны дуршил муудаж, хэхрэх, суулгах (биж) зэргээр хоол боловсролт алдагддаг,- Элэг/цөсний хүүдийний үйл ажиллагааны алдагдал- Целиаки- Гэдэсний үрэвсэлт өвчин (ялангуяа Кроны өвчин)- Чихрийн шижин,- Дархлалын олдмол хомсдлын хам шинж (ДОХ)- Швахманы хам шинж- Шегрений хам шинж