Ачааллах эмчилгээнд: өдөрт нэг удаа унтахын өмнө 40 мг эсвэл 20мг тунгаар өдөрт 2 удаа ууна. Өвчтөнүүдэд ихэвчлэн 4 долоо хоног хэрэглэнэ; 6-8 долоо хоногоос илүү хугацаанд хэрэглэх шаардлага байхгүй. Барих эмчилгээ: өдөрт нэг удаа унтахын өмнө 20 мг тунгаар ууна. Шүүрэл эмгэгээр ихэссэн нөхцөлд (Золлингер-Эллисоны хам шинж, олон дотоод шүүрлийн булчирхайн аденома) 20 мг тунгаар 6 цагийн зайтай ууна.