Квамател тарилгыг өдөрт хоёр удаа 20мг-аар 12цагийн зайтай судсанд тарьж хэрэглэнэ.Золингер-Эллисоны хам шинжЭмчилгээний эхний тун 20мг-аар 6 цагийн зайтай хэрэглэнэ. Цаашид эмчилгээний тунгийг ходоодны шүүрлийн хэмжээ болон өвчтөний биеийн байдалд үндэслэн зохицуулалт хийнэ.Ерөнхий унтуулгын үед ходоодны шингэний бөглөрөлтөөс сэргийлэх зорилгоор хагалгаанд орох өдрийн өглөө 20мг-аар эсвэл хагалгаанаас хоёр цагийн өмнө судсанд тарина.Эмчилгээний эхний тун 20мг-аас хэтрэхгүй. Судсанд тарихын өмнө флаконд агуулагдах нунтагийг 0,9%-ийн 5-10мл-ийн натрийн хлоридын уусмалд найруулна. Найруулсан тарилгын уусмал нь тасалгааны хэмд 24цагийн дотор тогтвортой байдлаа хадгалдаг.Тарилгын уусмалыг 15-30 минутанд дусааж хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: Унгар