Насанд хүрэгсдэд: Гальвусмет® бэлдмэлийг вилдаглиптины хоногийн дээд тунгаас (100мг) хэтрүүлэхгүйгээр хэрэглэнэ.Гальвусмет® бэлдмэлийн зөвлөх тун нь өвчтөний вилдаглиптин буюу метформин гидрохлоридын одоогийн байдлаар тохиромжтой байгаа тунтай уялдуулан хэрэглэнэ.метформин гидрохлоридын ходоод гэдэсний талаас илрэх гаж нөлөөнөөс зайлсхийхийн тулд Гальвусмет® бэлдмэлийг хоол идэх үедээ хэрэглэх нь зүйтэй. . Вилдаглиптины дан эмийн эмчилгээ үр дүнгүй байгаа өвчтөнд эхэлж хэрэглэх тун:Метформин гидрохлоридын ердийн эхлэх тун (500мг аар өдөрт 2удаа буюу 850мг аар өдөрт нэг удаа) үндэслэн Гальвусмет® бэлдмэлийн эмчилгээг 50мгŀмг шахмалаар өдөрт 2 удаа, цаашид эмчилгээний үр дүнг харгалзан тунг тохируулна.Метформин гидрохлоридын дан эмийн эмчилгээ үр дүнгүй байгаа өвчтөнд эхэлж хэрэглэх тун:Метформин гидрохлоридын байнга хэрэглэх тунд үндэслэн Гальвусмет® бэлдмэлийг ямар ч тунгаар эхлэн хэрэглэж болно: 50мгŀмг, 50мг\850мг буюу 50мг@0мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ. Урьд нь чихрийн шижингийн эмчилгээ хийлгэж байгаагүй өвчтөнд эхлэх тун:Гальвусмет® бэлдмэлийг 50мгŀмг тунгаар өдөрт нэг удаа ууж эхлээд цаашид эмийн эмчилгээ зохимжтой үр дүн өгтөл дээд тун болох 50мг@0мг тунгаар өдөрт 2 удаа ууна. Инсулин ба метформинийг хэрэглэж болох хамгийн дээд тунгаар хэрэглэж байгаа хавсарсан эмчилгээг солих зорилгоор эхлэх тун:Гальвусмет® бэлдмэлийн тунг тооцохдоо өдөрт вилдаглиптинийг 50мг тунгаар 2 удаа хэрэглэж байгаа (хоногийн тун 100мг) ба метформинийг урьд нь хэрэглэж байсан тунтай тохируулан хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: Швейцарь